☎ 7000-2808 / 8000-2808 ✉ info@turbine.mn
Нүүр Тоон үзүүлэлт Бидний тухай Бүтээгдэхүүн Тооцоолуур Хийсэн ажлууд Мэдээ Ажлын байр Холбоо барих
Халаалтын шийдэл

"ШГ" маркийн сувгийн соролттой зуух

Инженерийн бэлтгэсэн бүтээгдэхүүний албан ёсны танилцуулга.

🔥

"ШГ" зуух нь Монгол улсын ихэнх аймаг сумын төвүүдэд суурилагдсан ба 2004 оноос хойш одоог хүртэл загвар хийц нь улам шинэчлэгдэн сайжирч тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа загвар юм.

Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг.

Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай хийгдсэн тул Европ стандартын болон бусад төрлийн үйлдвэрийн зуухнаас 30–60% түлш бага зарцуулдаг.

Сувгийн соролттой усан халаалтын зуух нь утаа шууд яндангийн соролтоор сордог тул утаа сорогчгүй ажилладаг цахилгааны хэмнэлт гардаг зардал багатай, өндөр үр дүнтэй зуух юм. Мөн утаа конвектив хэсгээр дамжин доошилж сувагт сорогдож орохдоо утааны хийн дотор байгаа халуун хэсэг нь конвектив хэсэгтээ үлдэж утааны хөрсөн хэсэг сорогдож гарах зориулалттай хийгдсэн бөгөөд түлш бага зарцуулдаг дэвшилттэй болсон.

250–1,400 кВтХүчин чадал
1,800–12,000 м²Халаах талбай
🛡️ Баталгаа: 1–2 жил

Зуухны онцлог

Ажиллах зарчим

Дагалдах хэрэгсэл

Энэ маркаар үнэ тооцоолох → ← Бүтээгдэхүүний жагсаалт руу буцах