☎ 7000-2808 / 8000-2808 ✉ info@turbine.mn
Нүүр Тоон үзүүлэлт Бидний тухай Бүтээгдэхүүн Тооцоолуур Хийсэн ажлууд Мэдээ Ажлын байр Холбоо барих
Бидний тухай

Инженерийн туршлага, үндэс

2004 оноос эхтэй, Монгол улсын оюуны өмчөөр баталгаажсан 14 патент эзэмшдэг инженерийн баг.

Оргил Турбин Инженеринг ХХК-ийн үйлдвэр
🏭

2004 онд Шарын голын уурхайн халаалтанд зориулсан 5 МВт-ын усан халаалтын зуух үйлдвэрлэснээс манай инженерийн туршлага эхэлсэн. 2012 онд инженер Д.Гандоржийн олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн "Оргил Турбин Инженеринг" ХХК албан ёсоор байгуулагдсан.

Компани "ШГ" маркийн зуухныхаа оюуны өмчийн гэрчилгээг авсны дараа, 2019 онд дизайныг шинэчилж "ЭХУХЗ" (Эрчимжсэн Халалттай Усан Халаалтын Зуух) нэрээр цааш хөгжүүлсэн. Өнөөдөр компани халаалтын болон цахилгаан зуух, уур гаргах зуух, утааны шүүлтүүр, үнс баригч зэрэг өндөр чанарын тоног төхөөрөмжийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, суурилуулдаг.

Эрчим хүч, барилга, ус хангамж, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулна. Монгол улсын оюуны өмчөөр баталгаажсан 14 патент эзэмшдэг.

Эрхэм зорилго

Юуг эрхэмлэдэг вэ

🎯

Импорт орлох үйлдвэрлэл

Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой.

🔬

Инженерийн судалгаа

Д.Гандоржийн удирдлаган дор олон жилийн судалгаа, туршлага дээр суурилсан бүтээгдэхүүний хөгжүүлэлт.

🛡️

Оюуны өмч

14 патент — "ШГ" зуух, олон ажиллагаат шахуургат турбин (F03B1/04, F03B3/00, F04D13/04, патент №4339), автомат зуух (патент №4340) зэрэг.

Салбарууд

Ажиллаж буй салбарууд

⚡

Эрчим хүч

Халаалт, дулааны эрчим хүчний шийдэл

🏗️

Барилга

Барилгын халаалтын систем

💧

Ус хангамж

Худгийн насос, усалгааны төхөөрөмж

🌾

Хөдөө аж ахуй

Тариалан, малын аж ахуйн усалгаа, эрчим хүч

Стратеги

Алсын хараа, Эрхэм зорилго

🔭

Алсын хараа

"Эрчим хүчний инженерийн салбарт дэвшилтэт технологи, чанар, аюулгүй ажиллагааны стандартаар түүчээлэгч, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч компани болох."

🎯

Эрхэм зорилго

"Мэргэшсэн инженерүүдийн ур чадвар, орчин үеийн оновчтой шийдэлд тулгуурлан, дулаан механик тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангаж, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд жинтөй хувь нэмэр оруулах."

Үнэт зүйлс

Бидний баримталдаг зарчим

🛡️

Аюулгүй ажиллагаа ба Чанар

Хүний амь нас, эрүүл мэнд болон аюулгүй ажиллагааг ямагт нэгт тавьж, стандартад нийцсэн чанартай гүйцэтгэлийг эрхэмлэнэ.

👷

Мэргэжлийн боловсон хүчин

Инженер, техникийн ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, салбартаа мэргэшсэн шилдэг багаар үйлчилгээ үзүүлнэ.

🤝

Хариуцлага ба Итгэлцэл

Харилцагч, хамтран ажиллагчдаа хүндэтгэн, өгсөн амлалт, гэрээт ажлаа цаг тухайд нь хариуцлагатайгаар гүйцэтгэнэ.

💡

Инноваци ба Технологийн шийдэл

Салбарын шинэлэг технологи, инженерийн оновчтой шийдлийг үйл ажиллагаандаа тасралтгүй нэвтрүүлнэ.

Мэндчилгээ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм харилцагчид, түншүүд, дотоод болон гадаадын хамтран ажиллагч та бүхэнд энэ өдрийн амар амгаланг эрэн, "Оргил турбин инженеринг" ХХК-ийн хамт олноос халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Манай компани нь эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, инженерийн оновчтой шийдлийг нэвтрүүлж, дулаан механик төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, оношилгоог стандартын дагуу чанартай, аюулгүй гүйцэтгэхийг гол зорилгоо болгон ажилладаг.

Эрчим хүчний салбар бол улс орны хөгжлийн гол тулгуур, хөдөлгөгч хүч билээ. Бид салбарынхаа хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ирээдүйг түүчээлэн, мэргэжлийн өндөр ур чадвартай инженер, техникийн багаа бэхжүүлж, харилцагч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг цаг тухайд нь хүргэхийг зорин ажиллаж байна.

Бидний амжилт бүрийн ард манай хамт олны мэргэжлийн сэтгэлгээ, хариуцлагатай ажиллагаа болон бидэнд итгэл хүлээлгэдэг харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын маань хамтын ажиллагаа оршдог.

Ирээдүйн тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая.

Хүндэтгэсэн,
Г.Нэргүй
"Оргил турбин инженеринг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Тусламж

Түгээмэл асуулт, хариулт

Компанийн танилцуулга

"Оргил Турбин Инженеринг" ХХК хэзев байгуулагдан бэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
Тус компани нь 2012 онд байгуулагдсан. Эрчим хүч, барилга, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрчим хүчний яамнаас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу халаалтын болон цахилгаан зуух, технологийн уур үйлдвэрлэх зуух, усан болон хуурай шүүлтүүр, үнс баригчийг стандартын дагуу үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч юм.

Бүтээгдэхүүний онцлог болон түлш зарцуулалт

Энэхүү зуухнууд ямар төрлийн түлшээр ажиллах боломжтой вэ?
Бүх төрлийн хатуу түлш (бүх төрлийн илчлэгтэй нүүрс, мод, үртэс, сайжруулсан шахмал түлш, тортог ихтэй болон чийглэгтэй нүүрс, коксожсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал г.м) голохгүй ажилладаг.
Зуухнууд түлшийг хэдэн хувь хэмнэдэг вэ?
Зуухны загвараас хамааран түлшний хэмнэлт 20%-иос 80% хүртэл байдаг. Жишээ нь, "ШГ" маркийн сувгийн соролттой зуух түлшийг 50%-80% бага зарцуулдаг.
Эдгээр зуухны ашигт ажиллагааны коэффициент (АҮК) хэдэн хувьтай байдаг вэ?
Тус компанийн үйлдвэрлэж буй халаалтын болон уурын зуухнуудын АҮК нь 80%-иос 95% хүртэл байдаг.

Утааны шүүлтүүр ба баригчид

Утааны усан болон хуурай шүүлтүүрүүд агаар дахь бохирдлыг хэдэн хувиар бууруулдаг вэ?
  • Усан шүүлтүүр: Хорт нэгдлийг 40%–50% бууруулна.
  • Хуурай үнс баригч: Хар утаа, хөө, хорт нэгдлийг 20%–40% бууруулна.
  • Хос шүүлтүүр (Хуурай + Усан): Яндангаар шууд агаарт тархах хорт нэгдлийг 50%–60% хүртэл бууруулдаг.

Хэрэглэгч байгууллагууд

Энэхүү байгууллагатай хамтран ажилладаг ямар томоохон харилцагчид байдаг вэ?
Багануур ХК, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр, Замын-Үүд Гаалийн Ерөнхий Газар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Номин агуулах, Баатарван амралт сувилал, Чингис Хааны Хүрээ амралт гэх мэт олон газрууд хэрэглэдэг.
Бүтээгдэхүүнд ямар баталгаа олгодог вэ?
Зуух болон дагалдах тоног төхөөрөмжүүдэд 1–3 хүртэлх жилийн баталгаат хугацаа олгодог.