☎ 7000-2808 / 8000-2808 ✉ info@turbine.mn
Нүүр Тоон үзүүлэлт Бидний тухай Бүтээгдэхүүн Тооцоолуур Хийсэн ажлууд Мэдээ Ажлын байр Холбоо барих
Халаалтын шийдэл

"ЭХУХЗ" маркийн утаа сорогчтой, давхар конвективтай зуух

Инженерийн бэлтгэсэн бүтээгдэхүүний албан ёсны танилцуулга.

🔥

Давхар конвективтай зуух нь хүчин чадлаас хамаарч галлагааны 1 болон 2 амтай хийгддэг. Илчлэг багатай болон илчлэг өндөртэй бүх төрлийн нүүрсэнд зориулагдсан бөгөөд дулааны ачаалал ихтэй өндөр хүчин чадал шаардагдсан газарт зориулагдсан утаа сорогчтой ажилладаг, утааны усан шүүлтүүртэй, үнс баригчтай суурилагдах боломжтой.

Утааны усан шүүлтүүр нь яндангаас гарах утаа, үнс тортгийг замд нь (утаа сорогчийн тусламжтайгаар усаар шүүж) лаг болгон нягтаршуулж агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулдаг төхөөрөмж юм.

Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг.

1,000–3,000 кВтХүчин чадал
6,800–26,000 м²Халаах талбай
🛡️ Баталгаа: 3 жил

Зуухны онцлог

Ажиллах зарчим

Дагалдах хэрэгсэл

Энэ маркаар үнэ тооцоолох → ← Бүтээгдэхүүний жагсаалт руу буцах